ХЭРЭВ ТОВЛОЛЫН ВАКЦИНААС ХОЦОРСОН БОЛ
2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийн үеэр өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
ӨНӨӨДРИЙН ВАКЦИН – МАРГААШИЙН ХАМГААЛАЛТ
Монгол Улсын товлолын дархлаажуулалтаар хүүхэд бүрийг төрсөн цагаас нь эхлэн нас насанд нь тохирсон вакцинд үнэ төлбөргүй хамруулж, амь насанд аюултай халдварт өвчнөөс сэргийлдэг.
Сүрьеэгийн эсрэг (БЦЖ)
В вируст гепатитын эсрэг вакцин
Халдварт саа
Сахуу
Хөхүүл ханиад
Татран
Хемофилюс инфлюэнза В халдварын эсрэг вакцинууд
Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг (УГУ) вакцин
Хүний папиллома вирусийн эсрэг вакцин
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ насанд нь тохирсон вакцинд хугацаанд нь бүрэн хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм.