ЭЗБХ: МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.05.27/-ийн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 88 зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хөгжлийн төлөвлөгөөнд таван жилийн үндсэн чиглэлд тусаагүй саналууд туссан эсэх, зарчмын зөрүүтэй саналуудад нэмэлт санхүүжилт шаардагдах эсэх, Төсвийн тухай хуультай уялдуулах, холбогдох хуулийг эргэж харах зэрэг асуудлыг тодруулж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас ЗГХЭГ-ын дарга болон Монгол банкны Ерөнхийлөгч нарт Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт хандсан асуулгын хариуг сонсов. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.