УИХ-ын гишүүн Р. Сэддорж: Усны нөөц, усны аюулгүй байдал, говийн бүсийн хөгжлийн асуудал өнөөдөр Монгол Улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх сэдвийн нэг болоод байна.
Энэ хүрээнд “Говь-Ус-Хөгжил” эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж, усны чиглэлээр судалгаа хийдэг 30 гаруй эрдэмтэн, судлаачдыг Өмнөговь аймагт урин оролцуулж байна.
Хурлын үеэр Онги-Цагаан бургастай төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, говийн бүсийн усны нөөцийг хамгаалах, зөв менежментээр ашиглах, ирээдүйн усан хангамжийн тогтвортой шийдлийг тодорхойлох асуудлыг шинжлэх ухаан, бодлогын түвшинд хэлэлцэж байгаа юм.
Мөн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж буй энэ цаг үед эрдэмтэн, судлаачид, орон нутгийн төлөөлөл, бодлого боловсруулагчдын хамтарсан энэхүү хэлэлцүүлэг онцгой ач холбогдолтой!
Говийн хөгжлийг уул уурхай, дэд бүтэцтэй хамт усны бодлогоор цогцоор нь харахгүйгээр тогтвортой хөгжил ярих боломжгүй!
Тиймээс шинжлэх ухаанд суурилсан шийдэл, үндэсний хэмжээний усны нэгдсэн бодлого, орон нутгийн оролцоо чухал хэвээр байна