ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай хамтран үйлдвэрлэл, технологийн паркуудын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор 2026-2030 онд “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 2026-2027 оны хичээлийн жилд уг хөтөлбөрийн тэтгэлгийг нийт 20 суралцагчид олгоно. Монгол Улсад суралцах 2 жилийн хугацааны сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК 100% олгоно. БНХАУ-д суралцах 2 жилийн хугацааны сургалтын төлбөрийг суралцагчийн сурлагын дүн, хятад хэлний түвшин, мэргэжлийн шалгалтын онооноос хамааран БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургууль тэтгэлэг олгоно.

 Хөтөлбөрт хамрагдсанаар:

  •  Хоёр улсын их сургуулиудын хос дипломтой төгсөнө.
  •  Мэргэжлийн хятад, англи хэл эзэмшинэ.
  • Нүүрсний гүн боловсруулалтын технологиудыг эзэмшинэ.
  • Нүүрс-химийн үйлдвэр, нүүрс-эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс-металлургийн үйлдвэрлэл, хүлэмжийн хийн ашиглалт, бууруулах, хатуу хаягдал боловсруулах технологиудыг үйлдвэрлэлийн орчинд эзэмшинэ.
  • Баталгаатай ажлын байраар хангагдана.

 Уг тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг өнөөдөр (2026.05.25) болж, ахлах ангийн 200 гаруй сурагч оролцлоо.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ