“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн хамт олон зам арчлалтын ажлын хүрээнд Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 239 км авто зам дагуух хог цэвэрлэгээний ажлыг жилийн дөрвөн улирлын турш тогтмол зохион байгуулан ажилладаг билээ.
Цэвэрлэгээний үеэр замын хажуу хэсгээр ахуйн хог хаягдал ихээр тархсан, мөн ус зайлуулах хоолойд хүнсний хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан байна.
Ялангуяа хоолны үлдэгдэл, амьтны яс, сэг зэм зэрэг хогийг зориулалтын бус газарт хаяснаас орчны бохирдол үүсэж, эвгүй үнэр тархах, эрүүл ахуйн эрсдэл бий болох нөхцөл бүрдэж байна.
Иймд нийт жолооч, тээврийн байгууллага, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг:
• Хог хаягдлаа зориулалтын сав, торонд хийх
• Зам дагуу ил задгай хог хаяхгүй байх
• Байгаль орчны цэвэр байдлыг хамтдаа сахин хамгаалахыг уриалж байна.