ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ХУВЬЦААГ ӨВЛӨХ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Р.СЭДДОРЖ: Дорноговь аймагт иргэдтэй хийх уулзалтын үеэр “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн 1072 хувьцаа өвлөгдөхгүй байгаа асуудлыг иргэд хөндөн ярьж, эрх зүйн тодорхой зохицуулалт шаардлагатай байгааг илэрхийлж байсан юм.
Тэгвэл иргэдийн санал хүсэлтэд үндэслэн уг асуудлыг шийдвэрлэх зохицуулалт хэрэгжиж, 2026 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн хувьцааг хууль ёсоор өвлүүлэх боломж бүрдэхээр болж байна.
Ингэснээр:
*Иргэдийн өмчийн эрх илүү баталгаажна
*Хувьцаа гэр бүл, үр хүүхдэд нь өвлөгдөнө
*Үндэсний баялгийн өгөөж үе дамжин хадгалагдана
*Иргэдийн эзэмшиж буй үнэт цаас бодит хөрөнгийн үнэ цэнээ хадгална
ХУВЬЦАА ӨВЛӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ:
*Нас барсан иргэний өв залгамжлагч нь хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ нотариатаар баталгаажуулах
*Үнэт цаасны дансны мэдээллээ үнэн зөв, идэвхтэй байлгах
*Өв залгамжлагчийн регистр, дансны мэдээлэл зөрүүгүй байх
*Хувьцаа шилжүүлэхтэй холбоотой журмыг холбогдох байгууллагуудаас сайтар авах
*Хугацаа хоцроохгүйгээр бүрдүүлэлтээ хийх нь чухал. Хүлээлттэй байсан уг асуудал ийнхүү шийдэгдэж байна