“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Мега Инженеринг энд Инфрастрактурс Лимитэд” компанийн Ерөнхийлөгч Ражеш Редди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн Ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн “Мега Инженеринг энд Инфрастрактурс Лимитэд” компанийн Ерөнхийлөгч Ражеш Редди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч буйг Гүйцэтгэх захирал Б.Даваадалай онцоллоо.
Үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжууд, дэд бүтцийн ажил бүрэн дуусч, анхдагч технологийн болон дагалдах, хангамжийн байгууламжууд, үйлдвэрийн ДЦС-ын барилга угсралт ид өрнөж буйг гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээллээ.
Стратегийн ач холбогдолтой уг төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч, саадгүй урагшлуулахын тулд хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж, бэхжүүлэх асуудлаар талууд санал солилцов.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ