УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГААР УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТСҮМБЭРЭЛИЙГ СОНГОВ
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГААР УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТСҮМБЭРЭЛИЙГ СОНГОВ
 
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.11/-ийн хуралдаанаар бүлгийн дэд дарга сонгох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг сонгох санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Нацагдоржийн Батсүмбэрэл нь:
- 2001 онд Баянхонгор аймгийн 2 дугаар дунд сургууль
- 2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, түүх, нийгмийн ухааны багш
- 2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, магистр
- 2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, улс төрийн ухааны доктор суралцаж төгссөн.
- 2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
- 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт
- 2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
- 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2011-2012 онд МҮХАҮТ-д гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
- 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч
- 2013-2016 онд МАН-ын Нам байгуулалт, улс төрийн газарт улс төрийн бодлогын ахлах ажилтан
- 2016-2018 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга
- 2018-2020 онд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
- 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга
- 2020-2024 онд НИТХ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ