2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль батлагдсанаар:
✓ Амьд донорын хүрээллийг улам тэлж, гэр бүлийнгишүүдээс донор болох боломжтой хүн байхгүйтохиолдолд хүргэн, бэрээс сонгох боломж бүрдэнэ.
✓ Амьд донорын насны доод хязгаар 21 нас, амьгүйдонорт насны хязгаар заахгүй, эсийн донорын насныдоод хязгаар 18 нас болно,
✓ Иргэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг эхорондоо хийлгэх боломж нэмэгдэнэ,
✓ Эсийн эмчилгээний шинэ технологи, хүйн цус, эд, эсийн банк байгуулах, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг эмчлэх шинэ боломж нээгдэнэ.
✓ Амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж, хүний эрх хамгаалагдана,
✓ Олон улсын жишгийн дагуу OPT OUT/OPT IN холимог тогтолцоо буюу Донорын карттай боломжит донор гарсан тохиолдолд гэр бүлд танилцуулан эрхтэн шилжүүлэн суулгах боломж бүрдэнэ,
✓ Амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийндаатгал төлж байсан эсэхээс үл хамааранхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахиннэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгынтэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох боломжбүрдэнэ,
✓ Эрхтэн, хүний наймаанаас сэргийлэх хатуу хяналт, хууль эрх зүйн орчин бүрдэнэ,
✓ Шилжүүлэн суулгах эмчилгээний үйл явц нэг мөр, ойлгомжтой эрх зүйн орчинд орно,
✓ Донор, реципиенттэй холбоотой ёс зүйн асуудлыгхуулиар хамгаалсан тогтолцоо бүрдэнэ,
✓ Салбарын хүний нөөц, мэргэшлийг тогтвортойхөгжүүлэх суурь нөхцөл бий болно,
✓ Тээгч эх, үр шилжүүлэн суулгах харилцааг илүүойлгомжтой болгож тээгч эх ашиглан үр шилжүүлэнсуулгасан тохиолдолд биологийн эцэг, эхийн нэр дээрбүртгэх боломж бүрдэнэ.
Энэхүү хууль нь олон хүний амь насыг аврах, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шилжүүлэн суулгах эмчилгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх чухал шинэчлэл боллоо. Хуулийн төслийн анхны танилцуулга, хэлэлцүүлгийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцсон. Монгол Улсад анх удаа 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдсанаар 2025 онд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нар хуулийн төслийг дахин УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлан ажиллаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 5 удаа, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 3 удаа хэлэлцэн 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн ийнхүү эцэслэн баталлаа. Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд оролцсон Улсын Их Хурлын гишүүд, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон дэмжлэг үзүүлсэн нийт байгууллага, иргэддээ талархал илэрхийлье.