МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЧУУЛГАН: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
 
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.08/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг 87,6 хувиар, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84,4 хувиар, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг 91,2 хувиар, хамт өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулахын тухай хуулийн төслийг 86,8 хувиар, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87,9 хувиар, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг 86,8 хувиар эцэслэн батлах санал хураалтууд тус тус дэмжигдлээ.
 
Харин, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн нийт олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид буцаав.
 
Үүний дараа Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн С.Лүндэгийг тус хорооны гишүүнээр баталсан юм.
 
Үргэлжлүүлэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төсвийн хүрээний мэдэгдэлд 2027-2029 онд эдийн засгийн өсөлтийг 5.8-6.3 хувьд хадгалах, инфляцыг үе шаттай бууруулах, төсвийн алдагдлыг ДНБ-ий 0.5 хувь хүртэл бууруулах, Засгийн газрын өрийг ДНБ-ий 50 хувийн түвшинд барихаар тусгажээ. “Хуулийн төсөл батлагдсанаар татвар, төсвийн бодлогын шинэчлэлийг цогцоор нь хэрэгжүүлэх, хууль хоорондын уялдаа холбоог хангах, эдийн засгийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ” хэмээн Ерөнхий сайд Н.Учрал төслийн танилцуулгын үеэр хэлэв.
 
 
 
 
 
 
 
 
 

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ