"АУДИТЫН ЗӨВЛӨМЖ- САЙЖРУУЛАЛТЫН ХӨШҮҮРЭГ " УРИАН ДОР НЭГДЭЦГЭЭЕ

  Дэлхийн улс орнууд жил бурийн тавдугаар сарыг "International internal Audit Awareness Month" буюу "Олон улсын дотоод аудитын үйл ажиллагааг сурталчлан таниулах сар" болгон тэмдэглэдэг. 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газраас компанийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, дотоод хяналт болон эрсдэлийн  удирдлагыг бэхжүүлэх, аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тавдугаар сард дотоод аудитыг таниулах аяныг "Аудитын зөвлөмж- Сайжруулалтын хөшүүрэг" уриан дор зохион байгуулах гэж байна. 

Аяны хүрээнд аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүний  зэрэгцээ гүйцэтгэх удирдлага болон ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж,  аудитын зөвлөмжийг бодит ажил хэрэг, хэмжигдэхүйц үр дүн болгон  хэрэгжүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна.  

Энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлэхэд нэгдлийн компаниудын ажилтан нэг бүрийн идэвхтэй оролцоо чухал бөгөөд аудитын зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж,  бодит үнэ цэнийг хамтдаа бүтээхийг уриалж байна. 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ