Жолооч бүр урьдчилан сэргийлэх боломжтой
ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ - АЮУЛГҮЙ ТЭЭВЭР
2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр суудлын автомашин нүүрс тээврийн том оврын автомашинтай мөргөлдөж, нэг хүн амиа алдсан харамсалтай осол гарлаа.
Ослын шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж байгаа бөгөөд суудлын автомашины жолооч гүйцэж түрүүлэх үед уг осол гарсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Жолооч бүр урьдчилан сэргийлэх боломжтой
 
Тээврийн Цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар тээврийн замд гарсан ослын дийлэнх нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байна. Иймд жолооч та бүхэн:
  • Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх
  • Хурдаа тохируулж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих
  • Замын тэмдэг, анхааруулгыг сайтар анхаарч хөдөлгөөнд оролцох
  • Бусад жолоочид хүндэтгэлтэй хандах
  • Анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна.
  • Таны аюулгүй байдал танаас хамаарна
  • ЗАМ САЙЖРУУЛАЛТ — АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ
  • Асфальт бетон хольцоор замын нөхөөс хийж байна
  •  Хэв гажилтын заадас гагнаж байна
  • Үерийн ус зайлуулах байгууламж сэргээн засварласан
  • Замын тэмдэг, тэмдэглэгээ, дохионы шон суурилуулж байна
  • Шинээр үүссэн эвдрэл гэмтлийг үнэлж засварлах ажил хийгдэж байна.
Жолооч нарын аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор энэ онд 32.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн авто замыг засварлах бөгөөд зам засварын 4 багц ажил энэ тавдугаар сард эхэлнэ.
АЮУЛГҮЙ ЗАМ — БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА
 
Гашуун Сухайт Авто Зам ХХК
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ