Монголбанкны ажилтнууд цусаа хандивлалаа
Монголбанкны ажилтнууд цусаа хандивлалаа
Монголбанкны хамт олон авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх үйлсийг дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 6 дахь жилдээ “Цус бэлэглэх өдөр”-т нэгдлээ. Жилд хоёр удаагийн давтамжтайгаар зохион байгуулдаг энэхүү хүмүүнлэгийн үйлсэд Монголбанкны хамт олон жил бүр идэвхтэй оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 450 шахам ажилчид цусаа бэлэглэжээ. Энэ жилийн эхний өдөрлөгт 55 ажилтан цусаа бэлэглэж, 165 хүний амь насыг аварч, хүн ардын амьдралын чанарыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Цус сэлбэлт судлалын Үндэсний төвөөс иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байнгын харилцаа холбоотой ажиллаж, явуулын байдлаар цус цуглуулдаг ба 200-250 хүнээс хандив авснаар өдрийн хэрэгцээ нь хангагддаг. Түүнчлэн таны нэг удаа өгсөн цуснаас ялтаст эх, сийвэн, улаан эс зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүнийг гарган авдаг байна.May be an image of studying and table
May be an image of studying and hospital
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ