ЧУУЛГАН: ГАДААД ЗЭЭЛЛЭГИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
ЧУУЛГАН: ГАДААД ЗЭЭЛЛЭГИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.04.30/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаах УИХ-ын хурлын тогтоолыг батлав.
Үргэлжлүүлэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 60 хувийн саналаар дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс мэргэжлийн холбооны санхүүжилтийн асуудлыг тодорхой болгох, нийгмийн ажилтнуудын төрийн албаны шатлал, цалингийн зөрүүг арилгах, үйлчилгээг сайжруулах, нийгмийн ажилтнуудыг ажлын байрандаа ахиж, дэвших боломжийг бүрдүүлэх, үйл ажиллагааг бодит байдалтай уялдуулах зэрэг саналуудыг хэлж, хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг, санал хэллээ.
Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг батласнаар хуулийн хэрэгжилт сайжирч, цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэх юм. Хэлэлцэж буй асуудлыг УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ