УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Монгол Улсын эдийн засгийн “гол хаалга” болсон Замын-Үүд боомтын үйл ажиллагаа,ачаа тээвэр болон зорчигчийн урсгал хэвийн горимд үргэлжилж байна.
Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ухаалаг системүүд нэвтрүүлэх, хил гаалийн уялдааг улам сайжруулах нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах чухал хөшүүрэг бөгөөд холбогдох байгууллагууд хил хоорондын тээвэр, мөн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, цаг үеийн болон цаашид хэрэгцээ шаардлагатай байгаа асуудлаар мэдээлэл солилцлоо.