Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээлээ

Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газрын өнөөдрийн (2026.04.29) хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ.
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталснаар 1072 хувьцааг өвлүүлэх зохицуулалт эрх зүйн хувьд нээгдлээ.

 Ингэснээр 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,692 иргэний нэр дээрх 111,294,384 ширхэг хувьцааг үр хүүхэд, ар гэрийнхэнд нь өвлүүлэх боломжтой боллоо. 
Дээрх хувьцаануудын ногдол ашиг болох 66 тэрбум 491 сая төгрөг Төрийн сангийн дансанд хадгалагдаж байна. Тус төв Монголын нотариатчидын танхимтай хамтран “ХУР” системээр харилцан мэдээлэл дамжуулах замаар хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх үйл явцыг цахим хэлбэрээр зохион байгуулна.

Иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, сурталчлан таниулах гэхчилэн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ тогтоолыг 2026 оны зургадугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр болов.

Засгийн газар энэ тогтоолыг баталснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2026 онд багтаан нээлттэй компани болгох бэлтгэл ажлыг хангаж байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ