УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Өмнөговь аймаг сурагчдын "ҮДИЙН ЦАЙ" хөтөлбөрийг 2026 оноос бүх ангид 100% хэрэгжүүлж байгаа аймаг болсон юм.
Энэ бол Даланзадгад сумын ЕБ-ын 6-р сургуулийн үдийн хоолны зураг.
Хоолны чанарыг сайжруулж, хоол үйлдвэрлэл хөгжихөд энэ хөтөлбөр мөн үр өгөөжөө өгнө.
Хүүхдийн сурах, хичээлийн хоцрогдол арилгах, ирц сайжрах, эцэг эхчүүдийн үүрэх ачаа бага ч болов хөнгөрч ажилдаа анхаарах зэрэг олон талт эерэг үзүүлэлтийг Үдийн цай хөтөлбөр авчирдаг судалгаа бий. Хүүхдэд ээлтэй улс орон болохын тулд эхний томоохон алхам бол хүүхдээ сургууль дээр нь алагчлахгүй хооллочих хэрэгтэй гэдгийг эрхбиш ойлгодог болцгоож байгаа гэж найдаж байна...