УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛЭХЭД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГОВИЙН БҮСИЙН СУМДЫН НЭГ БОЛ ДАЛАНЖАРГАЛАН СУМ ЮМ
УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛЭХЭД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГОВИЙН БҮСИЙН СУМДЫН НЭГ БОЛ ДАЛАНЖАРГАЛАН СУМ ЮМ.
Дорноговь аймгийн Даланжаргалан сум нь мал аж ахуй болон уул уурхайн салбарын хосолсон хөгжлөөр эдийн засгаа тэлж буй онцлогтой, дэд бүтэц, тээвэр, төмөр зам, авто замын сүлжээнд ойр байрлал нь тээвэр ложистикийн давуу талыг бий болгож, эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлдэг. Гэсэн хэдий ч сөрөг үр дагавар, асуудал бэрхшээл мөн адил их байна.
Өнөөдрөөс эхлэн Дорноговь аймгийн хэд хэдэн сумдад амжиллахаар ирж, эхний уулзалтыг Даланжаргалан суманд хийлээ.
- Сумын сургуулийг 12 жилийн болгож өгөх асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг иргэдээс гаргалаа. Мөн дотуур байр, бага сургуулийн хоолны заалны өргөтгөл барих зэрэг аймаг орон нутгийн шийдвэрлэвэл зохих саналууд ч гарлаа!!!
- Нэгжийн тухай хуулийн өөрчлөлтөд санаа зовж байгаа хүмүүс ч байна, учир нь ИТХ-ын 30 хувь нь ТЗ албан хаагч болвол, тамгын газрын ажилчид орж ирж хуралддаг болчих сөрөг тал ажиглагдаж байна! гэдгийг онцоллоо.
-Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг өвлөгддөг болоход анхаарч өгөх, малчдын нийгмийн даатгал, соёлын төвийн ажилчдын нийгмийн асуудал, төсөв нэмэгдэл гээд орон нутагт тулгамдсаар ирсэн асуудлууд хөндөгдлөө.
*Даланжаргалан сум нь уугуул хүн ам нь 2700 гаруй боловч хөдөлгөөнт хүн ам мөн төдий чинээ оршин сууж байна.
*Ашигт малтмалын нөөцөөр баялаг бөгөөд нүүрс болон бусад олборлох салбар хөгжиж, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн орлогыг өсгөхөд чухал нөлөө үзүүлж байгаа сумдын нэг юм.
Иргэд сонгогчдынхоо асуултад хариулж, ажлаа тайлагнан, гаргасан санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа. Амралтын өдөр цаг заваа гарган хүрэлцэн ирсэн Даланжаргаланчууддаа баярлаж талархлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ