ЧУУЛГАН: ЭРХТЭН, ЭД ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
ЧУУЛГАН: ЭРХТЭН, ЭД ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
 
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа дэлхийн 93 улсаас эрх зүйн зохицуулалтгүй гурван 3 улс байгаагийн нэг нь манай улс юм. УИХ-ын чуулганы өнөөдөр (2026.04.23)-ийн үдээс хойшх хуралдаанаар Эрхтэн, эд эс шилжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан 72 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
 
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав.
 
Хуралдааны төгсгөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргыг сонгох санал хураалт явуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхланг 61,7 хувийн, Хүний хөгжлийн, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Ганзоригийг 64,9 хувийн саналаар хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж УИХ-ын тогтоол батлагдлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
+16
 
 
All reactions:
Erdene Chimeg, Д. Золбоо and 42 others
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ