Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын “Самрук-Казына” үндэсний баялгийн сантай “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.
Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Самрук-Казына”баялгийн сангийн Гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Нурлан Жакуповтой уулзлаа.
Уулзалтаар хоёр тал алт, зэс, газрын ховор элементийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх Шуурхай ажлын хэсэг байгуулахаар болов.
Чингис хаан үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн өмчит компаниудад засаглалын шинэчлэл хийх болон хөрөнгө оруулалт татахад хамтран ажиллахаар тогтлоо.