”Эрдэнэс Монгол” ХХК ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
”Эрдэнэс Монгол” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх,
тарьсан модны арчлалт, хамгаалалтыг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн дэмжлэг авах, харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабтай санамж бичиг байгууллаа.
 
”Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд Хархорум хотын ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын хүрээнд 510 мянган мод тарьж, хариуцлагатай уул уурхай- ногоон бүсийг байгуулсан билээ. Ингэхдээ ЗХЖШ-тай хамтран ажиллаж, хүн хүч, техникийн туслалцаа авч, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлсэн юм.
 
”Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд энэ онд Хархорум хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн дагуу мод тарих, голын татмыг ойжуулах ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд хаврын цэнэг усалгаа, арчилгааны ажлыг эхлүүлээд байна.
 
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд нийт 291.5 сая мод тарих амлалт өгсөн. Одоогийн байдлаар 8 сая мод тарьсан гүйцэтгэлтэй байна.
May be an image of text
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ