Малчдын санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийллээ
МАЛЧИДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТААС... Говьд таана хөмүүл гарахгүй шарилж их ургах боллоо!!!
Говийн бүсийн малчдын төлөөллүүдийг хүлээн авч уулзан дараах асуудлаар ярилцлаа.
 
Даланжаргалан сумын малчдын төлөөлөл:
- Малчдын сэтгэл санааны хохирол яригдахгүй байна.
- Орон нутагтай байгуулж байгаа гэрээ нь малчдад ямар ч хамаагүй. Төр ААН хоёр л гэрээ хийгээд байдаг энэ асуудалд #Иргэд ордог байх.
- Тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалтай бол малчдын газарт давхцуулж олгох боломжгүй гэдэг ч малчдын газартай давхцуулж тусгай зөвшөөрөл олгож байна.
- Дайруулсан малын үнэлгээ байхгүйгээс хохирч байна.
- Малчдад 15 жилээс дээш хугацаагаар газар олгодоггүй. Шинэ газар авах гэхээр тусгай зөвшөөрөлтэй давхцаж байна. Энэ хугацаа дуусах үед уурхай бий болох эрсдэл байна.
- Тусгай хамгаалалттай газарт малчдад газар олгохгүй гээд хэцүү байна.
 
Хатанбулаг сумын малчдын төлөөлөл:
- Тээврийн замын асуудал хүндрэлтэй байна, Шороон замын тоос их, Мал, малчин, ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны хохиролд анхаарч өгөх
-Малын өвчин гарсан шалтгаанаар 76 өрхийн 13000 мал устгасан, одоо #Малгүй болсон 100 иргэн сумын төвд орж ирсэн. Голдуу залуучууд
- Нэг өдөр л гэхэд 16 тэмээ вагонд дайрууллаа.
Малчны өөрийн хариуцлагагүй байдал гэж үзэж 350 мянган төгрөгөөр торгосон.
- Говь нутагт хөмүүл, таана ургахгүй шарилж ихээр ургах боллоо энэ нь #Уул уурхайгаас хамаарч байгаа эсэхийг судалгааны байгууллагуудаар судлуулах
- Байгаль орчны үнэлгээ хийдэг 170 гаруй компани байдаг ч хангалтгүй үнэлгээ хийж байгаа асуудалд анхаарах
- Тусгай хэрэгцээт болон дархан цаазат газарт амьдарч байгаа иргэд өвөлжөөний газраа авч чадахгүй байна!
 
Гурвантэс сумын малчдын төлөөлөл:
- Үнэлгээний мэргэжлийн чиглэлийн хүмүүс орон нутгийн төр захиргаанд байдаггүй.
- Говьд морь уядаг хүнгүй цөөн хэдэн тэмээ уядаг залуучууд л үлдлээ.
- Замын асуудал хүнд. Шинэжинстийн зам, Цагаандэлийн боомтын зам...
 
Айраг сумын малчдын төлөөлөл:
- Цагаан дэлийн агуй тойроод 8 уурхай байдаг. 4 уурхай нь жил алгасалгүй явдаг. Тэсэлгээнээс болж өвөлжөө нурсан, намаржааг шороогоор тойруулж хүрээлсэн
- Саяхан 3 сард мал үхсэн. Мал эмнэлгийн шинжилгээгээр хүнд металлын хордлого гэж гарсан. Мал таргалахгүй, төллөхгүй, өвчлөлт өндөр байна.
Хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна.
- Хүний эрхийн комиссынхонд хүсэлт тавьсан ч ирж ажиллахгүй байна.
- 80 гаруй Хятад иргэд байгаагаас зөвшөөрөлтэй эсэхийг анхаарах! Хөдөө ганц нэгээр явах үед хөөж айлгах тохиолдол ч гарч байна... гэх зэргээр сум орон нутагт тулгамдаж буй асуудлаар малчид үгээ хэлж, төр засгийн түвшинд хүргэж бодит үр дүнд хүрэхийг зорьж байна.
Малчдын санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ