Ерөнхий сайд Н.Учрал Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй танилцаж, үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Н.Учрал Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй танилцаж, үүрэг даалгавар өглөө.
Данс нь хаагдсан байсан татварын өртэй 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ. Тодорхой хугацаанд дансыг нээж, энэ хугацаанд татвараа, нийгмийн даатгалаа төлөх боломжийг олголоо. Ингэж байж эдийн засгаа идэвхжүүлнэ.
Засгийн газар цаашид хаадаг, хязгаарладаг биш нээдэг, чөлөөлдөг зарчмыг баримталж ажиллана.
 
Дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулж өргөн мэдүүлэх шаардлагатай.
Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-с чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг шинэчлэл оруулах ёстой. Яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ