Б.Бямбабаяр эмч: Хүүхэд нь 15 хоног баахгүй байхад зовиурлаагүй гээд явж байна
Б.Бямбабаяр эмч: Хүүхэд нь 15 хоног баахгүй байхад зовиурлаагүй гээд явж байна…‼️‼️‼️
Сүүлийн үед хүүхдийн элдэв өвчлөлөөс гадна. ӨТГӨН ХАТАЛТ ёстой л зовоох шиг болж байна. Нэг ийм кэйс ирлээ л дээ.
Та нар яаж хүлээж аваад хэнийг буруутгах юм байгаам. Гэхдээ энэ бол миний л хувьд арай ч дээ гэмээр л санагдаж байна, хэлэхгүй, анхааруулахгүй байж болохгүй кэйс шиг санагдаад хаа хаанаа юм бодох болов уу гэсэндээ л бичлээ...
 
Хүүхэд нь хагас сар баагаагүй,баахгүй байгааг нь мэдээд байсан боловч их зовиурлаагүй учир тоогоогүй, хааяа нэг ингэж удахаар нь клизмээр баалгадаг.
Нэг удаа өрхийн эмчид үзүүлсэн, Өрхийн эмч ашигтай бактер бичээд, эход үзүүлээрэй гэсэн, аймгийн төвдөө нэг эход үзүүлсэн зүгээр гэсэн, эхоны хариугаа аваад ямар ч нэмэлт шинжилгээгүй хүүхдийн эмчид очсон. Яагаад гэвэл ямар ч шинжилгээ зөвлөөгүй, зөвлөхгүй юм уу гэж өөрөө асуугаа ч үгүй, Өтгөн хаталтын эмчилгээ зөвлөөгүй,ус сайн уу, хоолондоо анхаар гээд явуулсан, Дахиад 7 хоног хүндрээгүй,клизмдээ ч гараагүй, хэвлий дүүрэнги, хатуу, эмзэглэл ихтэй, Хүлээн авахаар очсон түгжрэл болох дөхөж гээд яаралтайгаа хэвтүүлэхээр болсон. Эхо болон хэвлийн тойм үзсээд явуулсан.
Түгжрэл болоогүй ч ийм кэйс маш олон байгаа учир зүгээр л сануулах гэсэн юм.
Ашигтай бактер дангаар өтгөн хаталтад ямар ч нөлөөгүй, яг яах гэж зөвлөөд байдаг юм бол Өтгөн зөөллөхгүй бол хоол, ус дэглэм ямар ч нэмэргүй юм бишүү. 5,7 хоног зөвлөөд үлдсэн хоногт нь яах юм бол
Асуумаар байгаа юм лдаа.
Тэр эцэг эх хүүхдийн дүлэх рефлекс алдагтал өтгөн хатаж, клизмдээ ч гарахгүй болж байхад өдийг хүртэл яг юу хийвээ?
Өтгөн хаталтад Ашигтай бактер дангаараа яг ямар нөлөөтэй юм бэ?
Та нарын мэдлэг мэдээлэл муутайгаас болоод яагаад хүүхэд чинь ингэж зовж хохирох ёстой юм бэ?
May be an image of x-ray
Сошиалаар хэрүүл хийдэг шигээ хэдэн үг үсэг нийлүүлээд олоод судлаад уншчихад яг юу нь болохгүй байгаа юм бэ?
Эцэг эхийн үүргээ хэзээ биелүүлэх юм бэ?
Манайхан ч орчин үеийн анагаах ухааны хөгжил дэвшил шинэ технологи шинэ мэдээллээс хэзээ суралцаж хэзээ иргэдээсээ илүү мэдээлэлтэй болох юм бэ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ