Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина. Тодруулбал, тус дүүргийн гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөн дугуйн болон явган хүний зам тавих юм. Төсөл, арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн менежер, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, зураг төслийг хийж байгаа компанийн төлөөллүүдтэй далан дагуу явж, замын трасст өртсөн буюу газар чөлөөлөлт хийх байршлуудтай танилцаж, санал солилцлоо.