Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд хотын дарга Х.Нямбаатар ажиллаж, Туул голын мод, бутыг нөхөөн сэргээх боломжтой эсэх талаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл хүргэлээ. Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой байгаль орчин сүйдлээ гэдэг эмзэглэл олон нийтийн дунд их байгаа. Энэ асуудалд мөн холбогдох мэргэжлийн инженерүүдээс тайлбар авсан юм.
Туул голын хойд эрэг дагуу Туулын хурдны зам барихад эко систем алдагдахгүй гэдгийг сүүлийн 10 гаруй жил судлаач, мэргэжилтнүүд дүгнэсэн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээллийн эхэнд онцоллоо. Туул голын бургас 1966 оны их үерийн дараа шинээр ургаж, өнөөдрийн байдлаар Туул голын эрэг дагуух бургасны 80 орчим хувь нь 60-аас дээш жилийн насжилттай болжээ.
Туулын хурдны зам барихад Туулын бургас устаж, Туул голын усны хэмжээнд нөлөөлөхгүй. Туулын хурдны замын зөвхөн гүүрэн байгууламжийн хэсэгт тодорхой хэмжээнд нөхөн сэргээлт хийх шаардлага гарна. Гэхдээ бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургах боломжтой гэдгийг 50 жил мод тарьж буй, “Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржав хэллээ.
May be an image of cold frame, seedlings, grass and text that says "ΘPΘЛ a"
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ