ХХНББХ: СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
ХХНББХ: СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.03.31/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ.
 
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Аливаа улс, үндэстний баялаг нь эрүүл иргэд байдаг. Манай улс 0-17 насны 1,3 сая хүүхэд багачуудтай. Энэ нь нийт хүн амын 36,2 хувийг эзэлж байна. Өнөөдөр сургуулийн орчинд тодорхой шийдэлгүй олон асуудал байгаагийн заримаас дурдвал, сүрьеэ, шүдний болон амьсгал, хоол боловсруулах замын өвчлөл, осол гэмтэл зэргийг хэлж болно. Сүүлийн 5 жилд 6-18 насны 250 мянга орчим хүүхэд осол гэмтэлд өртсөний 13,5 хувь нь сургуулийн орчинд бэртсэн. Сургуулийн орчинд зам тээврийн осол, амиа хорлох, хүчирхийлэл өсөх хандлагатай байна. Сурагчид хоорондын харилцаа хандлагын бодит асуудал болох үе тэнгийн дээрэлхэлт тодорхой зохицуулагдаагүй байна. Дээрэлхэлт зөвхөн бие махбодын хүчирхийллээр хязгаарлагдахгүй сэтгэл зүйн дарамт, доромжлол, гадуурхалт, цахим орчны хүчирхийлэл зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Нөгөө талаас дээрэлхэгч хүүхдүүд өөрсдөө зан үйлийн доголдолтой хүчирхийллийг зөвтгөх хандлагатай болж ирээдүйд сөрөг үйлтэй иргэн төлөвших эрсдэлтэй” хэмээн хуулийн төслөө танилцуулсан.
 
Хууль хэрэгжсэнээр, ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш хандах, хүмүүнлэг, энэрэнгүй хандах, суралцагчийн хувийн болон эмзэг мэдээллийн нууцлалыг чанд хадгалах, суралцагчийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих, эрүүл аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж нээгдэх юм.
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ