ҮЙЛДВЭРИЙН ЦАГААН ТООС ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙГААГ АНХААРАХЫГ ХҮСЛЭЭ
ҮЙЛДВЭРИЙН ЦАГААН ТООС ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙГААГ АНХААРАХЫГ ХҮСЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэбат нар Орхон аймагт ажиллалаа.
Түүхт 50 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт хотынхонд УИХ-ын дарга Н.Учрал “Бид иргэн төвтэй ажиллана. Энэ хаврын чуулганаар хүний эрхийн зөрчилтэй хууль, тогтоомжийн зөрчил, давхардал хийдлийг арилгах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарлаа хандуулна” гэв. Түүнчлэн, энэ хүрээнд Гэр бүлийн тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудыг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг дуулгасан.
Орхон аймгийн иргэд уулзалтын үеэр УИХ-ын даргын танилцуулсан “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж, үнийн өсөлт, цалин тэтгэврийн нэмэгдэл, орон нутгийн засаглалын чадамж, шаардлагатай зарим бүтээн байгуулалттай холбоотой саналуудыг хэллээ. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, системийг шүүмжилж, хэвийн ажиллагааг хангах, үйлдвэрийн цагаан тоос дэгдэх үеэр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааг анхаарахыг хүсэв.
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ