Жанжин Д.Сүхбаатарын гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ

Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва нарын удирдлагууд Жанжны гэр бүлийнхний төлөөллийг Тусгаар тогтнолын ордонд /2026.02.02/ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг, төр нийгмийн зүтгэлтэн, цогтой эх оронч, цэргийн суут Жанжин, Дамдины Сүхбаатарын намын төв байрны нэгдүгээр давхарт байрладаг хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлсэн юм.

Энэхүү хөшөөний өмнө Жанжин Дамдины Сүхбаатарын хэлсэн үг “Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн, нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх явдал огт үгүй болж, гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээн сийлсэн байдаг билээ.

Энэхүү арга хэмжээний үеэр Тусгаар тогтнолын ордонд Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр зочилж ирсэн, намын ахмад гишүүн Ц.Дашжамц хэмээх эрхэм Жанжны магтаалыг зочдод хуурдаж сонирхуулсан юм. Тэрбээр Булган аймгийн Дашинчилэн сумынх бөгөөд тус нутгаас төрсөн анхны алдарт хуурч Д.Түдэв багшийнхаа хуурыг 40 жил барьж яваа нэгэн аж.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ