Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “LEAD THE LEADERS” хөтөлбөрт сургалт орлоо

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр 21 аймаг, нийслэлийн намын хорооны дэд дарга нарын оролцож буй “LEAD THE LEADERS” сургалтын өнөөдрийн хөтөлбөрт оролцлоо.

Тэрбээр дөрөв дэх өдрөө үргэлжилж буй нийслэлийн намын хорооны дэд дарга нарын сургалтын хөтөлбөрт  намын дүрмийн шинэчлэл, “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийн талаар танилцуулж тодорхой мэдээлэл өгөхийн зэрэгцээ, пи-ар бодлого хэрэгжилт, цахим нэгдэл, бүс нутгийн хөгжүүлэлтийн стратеги сэдвээр илтгэл тавьсан юм. 

Мөн энэ үеэр Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын  “Чөлөөлье” санаачилгын талаар хөтөлбөрт оролцогчдод танилцууллаа. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, Монгол Улсын Ерөнхий сайдын “Цэгцрэх” хөдөлгөөний зорилго зорилт, хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулсан юм.

 

 

 

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ