ИРГЭНИЙ ХУУЛИЙН УЛАМЖЛАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТЕХНОЛОГИД НИЙЦҮҮЛЭХИЙГ ТОДОТГОВ
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгийн ахлан ажиллаж байгаа Иргэний хуулийн асуудлаарх ажлын хэсэг өнөөдөр (2026.03.03) хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж, онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ-ын дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Иргэд хоорондын, иргэн аж ахуй эрхлэгч хооронд үүсэх арилжааны харилцааг ялган зохицуулах, бизнесийн онцлог шинжийг тодруулж, мэргэжлийн, илүү хариуцлагатай, шуурхай байх агуулгаар баяжуулах, тодорхой болгох, хэрэглэгчдийн эрхийг олон салбарт зөрчиж, хэрэг маргаан үүсэж байгааг богино хугацаанд зардал багатайгаар шийдвэрлэх шаардлагатай.
Мөн олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах (class action) зохицуулалтыг бий болгох ёстой. Түүнчлэн хуулийн уламжлалт зохицуулалтыг технологид суурилсан шинэ нөхцөлд нийцүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжиж, итгэлийг хамгаалахад эрх зүйн шинэчлэлийн бодлого чиглүүлэх шаардлагатайг тодотгов.
Дээрх хуулийг 2002 онд баталснаас хойш Иргэний хуульд 29 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Улсын дээд шүүхээс 16 удаа тайлбар хийжээ. Иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой суурь харилцааг зохицуулдаг энэ хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөхийн тулд ажлын хэсгээс 45 судлаач, эрдэмтдийг татан оролцуулж, иж бүрэн судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна. Эрдэмтэн, судлаач нар таван дэд хэсэгт хуваагдаж, иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн, гэрээний эрх зүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэм хороос үүсэх үүрэг, өв залгамжлал болон олон улсын иргэний эрх зүй гэсэн чиглэлээр ажиллажээ. Иргэний хуулийн Ерөнхий ангийн судалгааг судлаач Н.Отгончимэг ахлагчтай баг хариуцан гүйцэтгэсэн байна. Тэрбээр “Хуулийн ерөнхий үндэслэл, 1-9 дүгээр бүлгийн 1-82 дугаар зүйлийг хамруулсан судалгаандаа тус баг Монгол Улсын шүүхийн болон олон улсын практик зэргийг харьцуулан харгалзсанаа дурдав.
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ