ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРНА
УИХ-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Лүндэг болон төвийн бүсээс сонгогдсон гишүүд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэд сонгогчдын төлөөлөлтэй уулзан төрөөс баримталж буй бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо.
Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний түүчээ нь болж, төмс, хүнсний ногоо, газар тариалангийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг.

УИХ-ын гишүүн Л.Лүндэг “Орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд гарсан санал, шийдлийг төрийн бодлого, төсөв төлөвлөгөөнд тусгуулж, төр иргэний гүүр болж ажиллана” хэмээн уулзалтын үеэр ярилаа.