Зөрчлийн шинжтэй 97.544 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 96.881 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт (2026 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд) 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 239, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 24, Өмчлөх эрхийн эсрэг 255, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 139, Бусад 23 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 97.544 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 96.881 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 96.090 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэрлэж, 791 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2067, Танхайрах 278, Хүний биед халдах 187, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 211, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 93.077, бусад 3013 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 96 иргэнд 28.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 162 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 49 иргэнийг 7.700.000 төгрөгөөр шүүхээр торгож шийдвэрлүүлжээ.
May be an image of text
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ