Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч та өөрийн болон өрөөл бусдын аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж, зөв хандлага төлөвшүүлэн, бусдыг хүндэтгэж замын хөдөлгөөнд соёлтой оролцох үүрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцох үедээ болзошгүй эрсдэл, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах аюулгүй ажиллагааны хэрэгслийг тээврийн хэрэгсэлдээ заавал авч явах шаардлагатай.
Үүнд: • Галын хор – 3 ширхэг • Анхааруулах конус • Эмийн сан (анхны тусламжийн иж бүрдэл) • Цацруулагчтай хантааз • Эвүүр Эдгээр хэрэгсэл нь осол, саатал гарсан үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхны тусламж үзүүлэх, бусдад дохио өгч анхааруулах чухал ач холбогдолтой юм. Аюулгүй байдлаа эрхэмлэж, хариуцлагатай жолооч байцгаая.Та аян замдаа болгоомжтой сайн яваарай.