ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМАНД ШИНЭ ЭМНЭЛЭГ БАРИНА
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМАНД ШИНЭ ЭМНЭЛЭГ БАРИНА
? УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал өнөөдөр /2026.02.07/ Төв аймгийн Баянжаргалан суманд ажиллав.
? УИХ-ын чуулганаар баталсан хууль тогтоомж, ирэх хавар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар сумын иргэдтэй уулзах үеэр мэдээлэл хийлээ.
? Мөн Баян-Баянжаргалан чиглэлийн авто замын зураг, сумын төвд баригдах найман айлын орон сууц, хүнсний хангамжийн асуудал зэрэг хэрэгжиж буй ажлуудыг онцлон тайлбарласан.
? 2026 онд сум, орон нутгийг хөгжүүлэхэд зориулж орон нутгийн хөрөнгө оруулалтаар 4.6 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Сумын удирдлагууд хөрөнгө оруулалт шийдэгдсэнд талархлаа илэрхийлээд, тун удахгүй сумын төв шилэн кабелаар холбогдон интернэттэй болж байгаа талаар уулзалтад оролцож буй иргэдэд дуулгасан юм.
? Иргэд, арьс шир боловсруулах жижиг дунд үйлдвэр барих, ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхайн олборлолт бэлчээрийн хомсдол үүсгэж байгаад анхаарч өгөхийг хүслээ.
? Тойргийн гишүүн Ж.Батжаргал Баянжаргалан сумын 1602 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн төв, 255 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
? Тэрбээр, энэ онд эмнэлгийн шинэ барилгыг 3,5 тэрбум төгрөгөөр барих болон эхо аппарат, шүдний иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэх асуудал шийдэгдсэн гэдгийг эмнэлгийн хамт олонд хэлсэн юм. Мөн сумын сургуулийн анги танхимыг шаардлагатай хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж, дутагдлыг арилгахад анхаарч ажиллана гэлээ.
? УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын тойргийн иргэд сонгогчидтой хийх уулзалт Төв аймгийн Баян, Баянцагаан суманд үргэлжилнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ