
Тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батжаргал иргэд, малчдын төлөөлөлтэй уулзаж, УИХ-ын чуулганаар баталсан хууль тогтоомж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, Монгол Улсыг хөгжүүлэх 2026-2030 оны үндсэн чиглэл, эрчим хүч, төмөр зам, нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн талаар голчлон тайлбарлаж, төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл хийлээ.