
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт хүний эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 230 гаруй эрх зүйн акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс 13 нь шууд хамаарах хууль, бусад нь нийтлэг үйлчлэх хууль, захиргааны хэм хэмжээний актууд юм. Тоо олон ч бодлогын уялдаа, хэрэгжилтийн үр нөлөө хангалтгүй байна.