УИХ-ЫН ГИШҮҮН О.НОМИНЧИМЭГ ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ ПАРЛАМЕНТЧДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОВ
УИХ-ЫН ГИШҮҮН О.НОМИНЧИМЭГ ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ ПАРЛАМЕНТЧДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОВ
Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Женев хотноо болж байна. УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг энэ онд 50 жилийн ой нь тохиож буй тус хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдов.
Парламентчдын хүний эрхийн хороо нь дэлхийн улс оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах чиг үүрэгтэй цорын ганц олон улсын механизм юм. Дэлхий дахинаа ардчилал ухралтад орж, тогтворгүй байдал үүсэж буй энэ цаг хугацаанд таван тивийн улсын нийт 886 парламентчдын хэрэг дээр хороо ажилладаг. байна.
Аюулд өртсөн парламентчдыг хамгаалах зорилгоор олон улсын парламентын хамтын нийгэмлэгийн дайчлах, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх, шүүх хуралд ажиглагчаар оролцох зэрэг арга хэмжээг хийж хэрэгжүүлдэг энэхүү хороог удирдах хариуцлагатай үүргийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг хүлээж байна.
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ