УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ШААРДЛАГАТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН, ГЕМОДИАЛИЗЫН АППАРАТЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ШААРДЛАГАТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН, ГЕМОДИАЛИЗЫН АППАРАТЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж эмнэлгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв дүүргийнхээ 30 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна ойролцоох 5-6 сумын иргэдэд хүрч ажилладаг. Зарим тохиолдолд өвчтөнийг Улаанбаатар хотын эмнэлгүүд рүү тээвэрлэх шаардлага гардаг тул түргэн тусламжийн автомашин хүрэлцдэггүй гэдгийг эмнэлгийн ажилтнууд танилцууллаа. Мөн Гемодиализын таван аппараттай байсан ч хоёр нь ашиглах боломжгүй болжээ. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай түргэн тусламжийн автомашин, Гемодиализын аппаратыг ойрын хугацаанд шийдвэрлэхээ илэрхийллээ.May be an image of one or more people, hospital and newsroom
Эрүүл мэндийн байгууллагууд 2023 оноос гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш НД, ЭМД-д өр төлбөрүүд үүсэж, санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон гэдийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Г.Батбаатар танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Багануур дүүргийн эрүүл мэндийн төв зөвхөн Нийгмийн даатгалд л гэхэд 2 тэрбум төгрөгийн өр үүссэн, сар бүрийн санхүүжилтийн 90 орчим хувь нь зөвхөн ажилчдын цалин, урсгал зардалдаа зарцуулагдаж байгааг онцолж байна.
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв сар бүр 180 орчим сая төгрөгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бүрдүүлэх ёстой ч 2025 онд 65 сая төгрөгөөр нэг сарын нөөцөө бүрдүүлэн ажиллажээ. Гэсэн ч эмнэлгийн ажилтнууд аль болох үйлчлүүлэгчдээс эм эмнэлгийн хэрэгслийг авхуулахгүй байхад анхаарч, бүх боломжоороо ажилладаг гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн алслагдсан дүүргийн төрийн албан хаагчдыг ипотекийн зээлд хамруулах, сурч хөгжих боломжоор хангах зэргээр нийгмийн баталгааг сайжруулахад анхаарах хэрэгтэйг эмч, эмнэлгийн ажилтнууд уламжиллаа.
May be an image of one or more people, people studying and hospital
Миний бие эрүүл мэндийн салбарт үүссэн зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрүүл мэндийн сайд болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулан, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах болно.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ