ЦУСНЫ ХАВДАРТАЙ ХҮҮХДЭД ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ
ЦУСНЫ ХАВДАРТАЙ ХҮҮХДЭД ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ
?Эмчилгээ хийлгэсэн 15 настай охин нь 5 настайдаа цусны хавдраар оношлогдон 9 жил эмчилгээ хийлгэж, өвчин нь удаа дараа сэдэрч байсан бөгөөд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа биеийн байдал нь эрс сайжирчээ. Одоогоор тогтвортой байдалтайгаар хяналтын эмчилгээнд хамрагдаж буйг Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, Монгол Улсын Ардын эмч Н.Оюундэлгэр танилцууллаа.
?Сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол нэмэгдэх болсон ба жилдээ 150-200 тохиолдол, үүнээс хүүхдийн цусны хорт хавдрын 50-60 орчим тохиолдол оношлогдож байна.
?Өмнө нь цусны хорт хавдрын оноштой хүүхдүүд гадаадын улс оронд үүдэл эс шилжүүлэн суулгах энэ төрлийн эмчилгээг 350-500 сая төгрөгөөр хийлгэдэг байсан.
?Харин Монгол Улсад амжилттай хийж эхэлснээр иргэдийн гадаад руу урсах зардлыг бууруулах, эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах бодит боломж бүрдэж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ