ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ХАНХОНГОР СУМАНД АЖИЛЛАЛАА
ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ХАНХОНГОР СУМАНД АЖИЛЛАЛАА
Говийн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Өмнөговь аймагт ажиллаж, нутгийн иргэдэд ажлын тайлангаа танилцуулах болон Хаврын ээлжит чуулганаар УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдэд иргэдийн санал, санаачилгыг сонсох уулзалтыг Ханхонгор суманд зохион байгууллаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж говийн бүсэд тулгамдаж буй усны хомсдолыг шийдвэрлэх зорилготой “Говь руу ус татах” төслийг эхлүүлсэн талаар мэдээлэв. Мөн төмөр замын тор, хамгаалалтын стандартын асуудлыг хөндөн, олон улсын шаардлагад нийцсэн, мал амьтанд аюулгүй хамгаалалтын шийдлийг нэвтрүүлэх талаар холбогдох яамдад уламжилж буйгаа онцоллоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар нар ажлын тайлангаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулан, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашдын бодлого, шийдвэрийн чиглэлээ танилцууллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ