ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2026 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2026 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Засгийн газар 2026 оны бодлого зорилтоо танилцуулж орон нутагтайгаа нэг чиглэлд нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт төрийн ордонд боллоо.
Ерөнхий сайд “Нэг Монгол – Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ 2026–2030 оны хөгжлийн найман үндсэн шинэтгэлийг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг онцлов.
Мөн төрийн дотоод шинэтгэлийн хүрээнд хүнд суртал, давхардал үүсгэдэг 1,000 гаруй журам, дүрмийг цуцлах ажлыг эхлүүлсэн тухай мэдээлэв.
Орон нутгийн удирдлагуудын тавьсан саналуудын дагуу төсвийн хэмнэлт, татварын давуулан биелүүлсэн орлогын зохицуулалтыг сайжруулах, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхээр боллоо.
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ