ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ: ЗАСГИЙН ГАЗАР ЗУДАРХАГ АЙМАГ СУМДАД 796 ТОНН НҮҮРС, 8154 ТОНН ТЭЖЭЭЛ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭСЭН
ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ: ЗАСГИЙН ГАЗАР ЗУДАРХАГ АЙМАГ СУМДАД 796 ТОНН НҮҮРС, 8154 ТОНН ТЭЖЭЭЛ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭСЭН✅
Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.14/ ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангид ажиллаж, зудархаг аймаг, сумдад туулах чадвар сайтай автомашинууд олголоо. Тодруулбал, Төв аймгийн Угтаалцайдам сумын эрүүл мэндийн төв, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай Mitsubushi L200, Nissan Navara, Liugong маркын автогреидерийг олгов.
Шадар сайд Х.Ганхуяг “10 хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 77 хувь нь цастай байна. Үүнээс Увс аймгийн Зүүнговь, Цагаанхайрхан, Малчин, Хяргас, Ховд аймгийн Алтай, Үенч, Завхан аймгийн Асгат, Цэцэн-Уул, Говь-Алтай аймгийн Тонхил, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Цамба, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн Шарын гол, Сондор, Орхон, Дархан, Төв аймгийн Эрдэнэ суманд цасны зузаан 21 см-ээс дээш байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаас зудардуу нөхцөл байдалтай байна. Зуншлага тааруу байсан баруун болон төвийн аймгуудын нутгаар өвөлжилт хүндрэх хандлагатай байна.
Иймд Шадар сайд, УОК-ын дарга, ХХААХҮ-ийн дэд сайд, яамны ТНБД, УОК-ын Нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудаар ахлуулсан ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна. Зам даваа хаагдаж байгаа зарим аймаг, сумдад автогреидер хоёр ширхэг, ковш 5 ширхэг олохоор тогтсон. Түүнчлэн аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн” гэдгийг онцлоллоо.
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ