
Мөн аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Биеийн тамир, спортын газрын удирдлага, алба хаагчидтай уулзаж, яамны бодлого, стратегийг танилцууллаа. Уулзалтаар салбар байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилго, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйлчилгээний хүртээмж, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойллоо.