Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

OPEN MEDICAL INSTITUTE тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

OPEN MEDICAL INSTITUTE тэтгэлэгт хөтөлбөр нь манай орны эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөтөлбөрүүдийн нэг юм.
Хөтөлбөрийн эрхэм зорилго нь

  • Шилжилтийн үедээ байгаа улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих
  • Эмч нарыг сургалтанд хамруулснаар чадваржсан эмч нарын тоог нэмэгдүүлэх
  • Төгсөлтийн дараах эрүүл мэндийн боловсрол, сургалтыг шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж явуулах iv) эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хүчирхэгжүүлэх юм.

Хөтөлбөр нь мэдлэг олгох семинар, туршлага солилцох клиникийн болон судалгааны дадлага, чадавхыг бэхжүүлэх зайны сургалтууд, нэр хүндтэй профессоруудыг эх орондоо урьж сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдсан эмч нарыг манлайлагч болоход бэлтгэх зэргээр цогц хөтөлбөрөөр дамжуулан эмч нарыг чадваржуулж, ингэснээр үйлчлүүлэгчдэд хамгийн боломжит тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Open Medical Institute хөтөлбөрийн https://www.openmedicalinstitute.org хаягаар орж, танилцах боломжтой. Асууж тодруулах зүйл байвал байгууллагын 325190, эсвэл Б.Энхтуяагийн 99123435 дугаарын утас, mongolia@mphpa.com, mongolia@openmedicalinstitute.org хаягаар холбогдох боломжтой.

Мэдээллийн дэлгэрэнгүй Татах
Цар тахлын хүнд нөхцөлд сэтгэл зүрхээрээ ажиллаж буй та нараараа бахархаж, нийгэмлэгийнхээ зүгээс дахин дахин талархал илэрхийлье.

2022 онд Австрийн Залцбург хотноо нийт 41 семинар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн ба 2 дахь ээлжийн семинаруудын бүртгэл 2022.01.30 хүртэл явагдахыг дуулгаж байна.
Семинар зохион байгуулагдах хугацаа, чиглэлээр танилцуулбал:
May 22-28, 2022, Oncology A: Breast and Gynecologic Cancers
May 29 – June 4, 2022, Medical Informatics
June 5-11, 2022, Maternal and Infant Health
June 12-18, 2022, Public Health Law
June 19-25, 2022, Internal Medicine
June 26 – July 2, 2022, Obstetrics and Gynecology
July 3-9, 2022, Cardiology
August 28 – September 3, 2022, Psychiatry
Дэлгэрэнгүй мэдээллийг www.aaf-online.orgwww.mphpa.com хаягаар орж үзээрэй.
Асууж тодруулах зүйл байвал 99123435 дугаарын утас, эсвэл mongolia@mphpa.com хаягаар холбогдоно уу.
Эрүүл мэндийн яам

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...