Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Mодны эрэлт нь 2019 оноос түүхий нүүрс түлэхийг хорьж, шахмал түлш түлэх болсонтой холбоотойгоор 30-40% нэмэгдсэн байна

Улсын хэмжээнд хууль бусаар бэлтгэгдэж хураагдсан мод 2017-2018 онд 841.2 шоо.метр байсан бол 2019-2020 онд 695.2 шоо.метр болж, 17.3%-иар буурсан байна. Харин бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо 2017-2018 онд 626 байсан бол 2019-2020 онд 496 болж 20.8%-иар буурчээ.
Иргэдийн түлшний хэрэгцээг хангах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж, жилд дунджаар 720 мянган шоо метр модыг ойн цэвэрлэгээгээр бэлтгэн түлээний модны 75.3 хувь, хэрэглээний модны 24.7 хувийг хангаж байна.
Гэсэн хэдий ч 2015-2019 оны байдлаар нийслэлийн хэмжээнд бэлтгэсэн түлээний модны хэмжээ өсч буй хандлагатай байна. 2020 онд төслийн хүрээнд хийгдсэн зарим судалгааны үр дүнгээс харахад нийслэлийн иргэдийн түлээний модны эрэлт нь 2019 оноос түүхий нүүрс түлэхийг хорьж, шахмал түлш түлэх болсонтой холбоотойгоор 30-40% нэмэгдсэн байна. Түлээний модны нийлүүлэлтийг зөвшөөрөлтэй бэлтгэсэн модоор нэмэгдүүлэх, түлээ борлуулах цэгүүдийг бүртгэлжүүлж, хянаснаар хууль бусаар түлээ түүх, борлуулах явдлыг зогсооход чухал ач холбогдолтой юм.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...