Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Kоронавируст халдварын улмаас 61-80 насны нэг хүн нас баржээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 834 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 234-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 479 нь Улаанбаатарт,  355 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутагт хамгийн олон буюу  49 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2077 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 6 167 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 541 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 48 хүн байна. Харин гэрийн тусгаарлалтад 20 637 хүн байгаа аж.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...