Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“ITM Mongolia 2020” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдлээ

Олон улсын аялал жуулчлалын “ITM Mongolia 2020” үзэсгэлэн Мишээл Экспо төвд нээлтээ хийлээ. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, бизнесийн шинэ түнш олох, бараа бүтээгдэхүүн сурталчлах, борлуулах зорилготой уг үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нарын албаны хүмүүс үзэж танилцлаа.

“ITM Mongolia” үзэсгэлэн нь нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагддаг, гадаад, дотоодын оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол Улсад зохион байгуулдаг хамгийн том үзэсгэлэн бөгөөд аялал жуулчлалынхан шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдгаас гадна энэ салбарын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжтой байдгаараа давуу талтай.

Үзэсгэлэн энэ сарын 30-наас 31-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...