Аюулгүй байдлаа шалгаж, анхан шатны мэдлэгээ дээшлүүлэхийг уриалж байна

Та өөрийн амьдарч байгаа газар, ажиллаж байгаа орчныхоо аюулгүй байдлыг шалгаж, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээ дээшлүүлдэг үү.

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон зарлаж, гамшгаас хамгаалах мэдлэгийг анхан шатанд эзэмшүүлэх, өөрийн болоод орчны аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх http://quiz.belenbai.mn/ сайтыг нээн ажиллуулж байгаа билээ.

“Аюулгүй байдлаа шалгах өдөр” өнөөдөр буюу долоодугаар сарын 31-нд тохиож байгаа тул  иргэд, аж, ахуйн нэгж байгууллагыг  http://quiz.belenbai.mn/ сайтад хандан, өөрийн болоод өрх гэр, албан байгууллагынхаа эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Мөн тус үйлчилгээг "И Монголиа" апплейкшны "Онцлох цэс" булангаас авах боломжтой юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ