Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу есдүгээр сарын 24–26-ны өдрүүдэд Булган аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний 600 гаруй төлөөлөл зохион байгуулалтын бүхий л үе шатад оролцож харилцан ажиллагаагаа сайжрууллаа. Мөн нүүлгэн шилжүүлэлтийн дадлагад Булган сумын иргэдийн 90 орчим хувь оролцсон.

Иж бүрэн сургуулийн хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, зарлан мэдээлэл, нүүлгэн шилжүүлэлт, аврах ажиллагаа, хор уршгийг арилгах, сэргээн босгох үе шатны бодит дадлагуудыг газар дээр нь зохион байгуулж, оролцогчдын мэдлэг ур чадвар, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг дүгнэсэн юм.

Дадлага сургуулийн үе шат тус бүрийг нарийвчлан үнэлж, нийлбэр дүнгээр ХАНГАЛТТАЙ дүгнэгдэв.

- Бэлтгэл ажил – 85%

- Бэлэн байдлын үзлэг – 87%

- Штабын дадлага – 70%

- Зарлан мэдээллийн дохиогоор ажилласан байдал – 95%

- Нүүлгэн шилжүүлэх дадлага – 95%

- Дуурайлган үзүүлэх дадлага сургууль – 95%

Сургуулийн хаалтын үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Ц.Уранчимэг, Булган аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Пүрэв-Очир, ОБЕГ-ын ГХСГ-ын дарга, сургуулийн штабын дарга, хурандаа Сүхбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Сургуулийн удирдагч, хурандаа Ц.Уранчимэг “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаа нь олон улсын бодлого, чиг хандлага, баримт бичгүүдийн зорилго, зорилттой нягт уялдаатай болж чадлаа. Тухайлбал, 2015 онд Францын Парис хотноо дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлд өртөх байдлыг бууруулах чиглэлээр харилцан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр баталсан Парисын хэлэлцээрийн үндсэн зарчим болон Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ-11)-д тусгагдсан хот, суурин газрыг хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилттой энэхүү сургалт нь нийцсэн, ач холбогдолтой арга хэмжээ болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Дадлага сургуульд идэвх санаачлагатай оролцож аймаг, орон нутгаа манлайлан ажиллаж байгаа АОК, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын "Жуух бичиг"-ээр шагналаа.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ